Үндсэн агуулга руу шилжих
HERA MED

Нууцлалын бодлого

Ямар мэдээлэл цуглуулдаг вэ

Онлайн цаг захиалахад: нэр, утасны дугаар, сонгосон үйлчилгээ, өдөр, цаг. Заавал биш: биднийг хаанаас мэдсэн тань.

Бид онош, зовиур, эмнэлгийн түүх онлайнаар асуудаггүй.

Юунд ашигладаг вэ

Цагийг тань баталгаажуулах, өөрчлөх, сануулах. Зөвшөөрсөн бол жилийн үзлэгийн сануулга өгөх.

Хэнтэй хуваалцдаг вэ

Гуравдагч этгээдэд худалдахгүй. Зар сурталчилгааны хэмжилтэд таны нэр, утас, сонгосон үйлчилгээг илгээхгүй.

Күүки, хэмжилт

Та манай сайтад анх ямар холбоосоор (жишээ нь Facebook-ийн зар) орж ирснийг 30 хоног хадгалах нэг күүки ашигладаг. Энэ нь зөвхөн эх сурвалжийг агуулна, таны нэр, утасгүй.

Сайтын ашиглалтыг Google Analytics, Meta Pixel-ээр хэмждэг. Тэдэнд зөвхөн “хуудас үзсэн”, “цаг захиалсан” гэх мэт үйлдэл, үйлчилгээний ерөнхий ангиллыг (жнь “жирэмсний хяналт”) дамжуулна — таны нэр, утас, сонгосон үйлчилгээ, эрүүл мэндийн мэдээлэл дамжихгүй.

Холбоо барих

Мэдээллээ харах, засах, устгуулах хүсэлтээ heraheartclinic@gmail.com хаягаар эсвэл 7714-9898 утсаар илгээнэ үү.

ЗалгахЦаг захиалах